Танилцуулга

Номын сан
Одоо номын сан уншлагын 2 танхим,  монгол, гадаад фондоос бүрдсэн нийт 235 м2 талбай бүхий 120 суудалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Номын сангийн фондонд 3206 нэр төрлийн 15873 ширхэг ном сурах бичиг байгаа бөгөөд сургуулийн бүтэц онцлогоос хамааран англи, орос, герман, япон, солонгос, хятад хэлний болон эдийн засаг, түүх, уран зохиолын номоор  фондыг жилд дунджаар 800-1000 шинэ номоор баяжуулан ажиллаж байна. Мөн мэргэжлийн дагуу эдийн засаг, гадаад хэлний чиглэлийн 30 гаруй нэр төрлийн тогтмол хэвлэл, сэтгүүл  захиалан уншлаганд гарган үйлчилж байна.
2001-2002 оны хичээлийн жилд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг бүтээлчээр ашиглах нийтэд сурталчилах зорилгоор “Эрдэм шинжилгээний бүтээлийн фонд”-ыг байгуулсан. Энэ фонд нь эрдэмтэн багш нарын судалгааны бүтээл,оюутнуудын магистр, бакалаврын дипломын ажил зэрэг судалгааны 100-гаад  бүтээлүүдээс бүрдэн жилээс жилд баяжигдаж  байна.
2002-2003 оны хичээлийн жилээс “ Ном худалдан авахад зөвшөөрөл олгох комисс” байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэхүү комисс нь онцын шаардлагагүй ном сурах бичгийг олон тоогоор номын санд авах явдлыг зогсоох, номын санд шинээр авч буй номын чанар, хэрэгцээ шаардлага, үнэ, тоо хэмжээ зэрэгт хяналт тавих, номын сангийн фондны баяжилтанд анхаарах номын сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажилладаг байсан бөгөөд уг комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн 2010 оны 11 сараас “Номын сангийн зөвлөл” нэртэйгээр зохион байгууллаа.
Уг зөвлөлийн журмаар “МУИС-ОС-ийн багш нарын ном, сурах бичиг бичихэд тавигдах үндсэн шаардлага” боловсруулан гаргасан нь багш нарын гарын авлага ном сурах бичгийг хэвлэх, номын сангийн фондыг баяжуулах, нөгөө талаас багшийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих  ажил болж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд уншигчдын тоо ихэссэн төдийгүй үйлчилгээний хүрээ тэлсэнтэй холбогдуулан үйлчилгээгээ дараах хэлбэрээр явуулж байна.
·          Уншлагын 2 танхимын өдөр тутмын үйлчилгээ – Өдөр бүр 800-2000 цаг хүртэл 2 ээлжээр ажиллаж, өдөрт дунджаар 250-350 уншигчдад 350-500 ном, сурах бичгээр үйлчилж, зөвхөн уншлагын танхимаар үйлчилдэг.
·          Гэрээр ном олголт – Тогтмол эргэлтэнд гардаггүй 3-аас дээш хувьтай ном, сурах бичгийг  багш  оюутнуудад  1-14 хоногийн хугацаагаар олгодог.
·          Лавлагаа мэдээлэл – Үүнд танин мэдэхүй, эрүүл мэнд, спорт, хууль эрхзүйн картын сан хийж үйлчилдэг.
·          Эрдэм шинжилгээний болон тогтмол хэвлэл – Энэ уншлагын танхим нь чөлөөт сонголтын хэлбэрээр үйлчилдэг. Монгол, орос, хятад, япон, герман хэл дээрх 30 гаруй төрлийн сонин, сэтгүүл, эрдэм шинжилгээний 100 гаруй бүтээлээр үйлчилдэг.
·          Номын сангийн мэдээ, мэдээлэл – Мэдээллийн 2 самбар тогтмол ажиллуулахаас гадна шаардлагатай мэдээллийг тухайн тэнхим бүрийн мэдээллийн самбарт байрлуулдаг.
·          Шинэ ном хэвлэлийн сурталчилгаа- Номын санд ирсэн шинэ номыг тухай бүрд нь шинэ номын шилэн хоргод байрлуулахаас гадна номын сангийн мэдээллийн самбарт  тогтмол гаргаж, сар бүр тэнхимүүдэд шинэ номын мэдээ гарган өгч хэвшсэн. 
                          Номын сангийн үйлчилгээг боловсронгуй болгох, үйлчилгээний шинэ хэлбэр болох электрон мэдээллийн баазыг үүсгэн байгуулах зорилгоор номын сангийн LB4U программыг авч нийт номын 100 хувийг электрон катологит оруулсан.
                          Номын сан нь өөрийн оюутнууд төдийгүй, англи хэлний тэнхим, эдийн засгийн тэнхимээс Орхон аймгийн иргэдийн дунд явуулдаг түр дамжаа, оройн дээд курсийн оюутанд шаардлагатай ном сурах бичгээр үйлчилж байна. Номын сан-Мэдээллийн төв нь Номын сангийн эрхлэгч, 4 номын санчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

No comments:

Post a Comment