Мэндчилгээ



     Номын сан-Мэдээллийн төв нь одоогоор  номын сан уншлагын 2 танхим,эрдэм шинжилгээний болон тогтмол хэвлэийн уншлагын танхим, монгол, гадаад фондоос бүрдсэн нийт 235 м2 талбай бүхий 130 суудалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 
    Номын сангийн фондод 3200 нэрийн 16200 ширхэг ном сурах бичиг байгаа ба номын фондыг жилд дунджаар 800-1100 шинэ номоор баяжуулан ашиглаж байна.

Номын сан мэдээллийн нөөцийг бий болгох, номын сан хоорондын мэдээлэл солилцоог өргөжүүлж хамтран ажиллахын тулд ДЬЮИ-гийн аравтын ангилал “ДАА”-д БСШУЯ-ын сайдын 2001 оны 180 тоот тушаалын дагуу бүх ном, сурах бичгээ оруулсан бөгөөд 2004 оноос Lib4U номын сангийн автоматжуулагдсан программ хангамжийг ашиглан ажиллаж байгаад 2012 оноос номын сангийн “Кохо” программыг ашиглан үйлчилж эхлээд байна.  

Номын цагаан буян дэлгэрэх болтугай

No comments:

Post a Comment