Журам




Номын сангийн журам
МУИС-ИЙН ОРХОН СУРГУУЛИЙН   НОМЫН САНГИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1    МУИС-ийн ОС-ийн номын сан нь тус сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажил болон мэргэжлийн чиглэлийн дагуу өөрийн орны түүх, соёл, шинжлэх ухаан,техник технологийн бүх төрлийн дотоод гадаад хэвлэлийн бүтээгдэхүүнээр номын фондоо баяжуулж нийт эрдэмтэн багш, ажилтан ажиллагсад, магистрант, оюутанд  /цаашид уншигчид гэнэ/ номын сангийн төрөл бүрийн үйлчилгээгээр хангаж, боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд нь туслах үүрэгтэй үйлчилгээний түшиц газар,бие даан суралцах таатай орчин мөн.
1.2    МУИС-ийн  ОС-ийн номын сангийн эрхэм зорилго нь байгаль нийгэм хүмүүнлэгийн ухааны салбарт явуулах сургалт эрдэм шинжилгээний ажилтай холбоотой дотоод гадаадад хэвлэгдсэн ном сэтгүүл,сурах бичиг,эх зохиол төрөл бүрийн лавлагааны материал болон бусад хэвлэлийн бүтээгдэхүүнийг бүрдүүлэн сан хөмрөгөө тогтмол баяжуулж,уншигчдад хүргэж үйлчлэх  сурталчилах тэдний бие даан суралцах,мэдлэг боловсролоо дээшлүүлэх таатай орчинг бий болгоход оршино.
1.3     Номын сан нь Монгол улсын үндсэн хууль,Хөдөлмөрийн тухай хууль,Аймаг нийслэлийн төв номын сангийн үлгэрчилсэн дүрэм болон монгол улсад дагаж мөрдөж буй хууль тогтоомж,номын сангийн талаар гарсан олон улсын баримт бичгүүд болон стандартууд БСШУЯам болон МУИС-иас гаргасан дүрэм журам заавар болон энэхүү дүрмийг өөрийн үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
1.4    Номын сан нь сургуулийн төсөв болон бусад эх үүсвэрээс санхүүжих бөгөөд тогтоосон журмын дагуу үйлдсэн  тэмдэг,номын тэмдэг хэрэглэнэ.
Хоёр. Үйл ажиллагаа
    Номын сан нь дараах үйл ажиллагаа явуулна.  
2.1   МУИС-ийн ОС-ийн сургалт,эрдэм шинжилгээний чиглэлийн дагуу ном хэвлэл,сурах бичиг,гар бичмэл,ном зүйн материалыг бүрдүүлж,номын фондыг ангилан төрөлжүүлж,баяжуулан зөв зохистой хадгалан хамгаалах сан хөмрөгтөө байгаа материалыг уншигчдад гэрээр олгох уншлагын танхимд уншуулах  ба зарим тохиолдолд бусад номын сангаас ном солилцооны журмаар авч ашиглуулах, 
2.2   Ном хэвлэлийн төрөл анги,үсэг дарааллын каталоги,картын санг байнга баяжуулах,ном зүйн мэдээлэлд компьютер нэвтрүүлэх замаар уншигчдад үйлчлэх ажлыг хөнгөн шуурхай, боловсронгуй болгох,
2.3   Ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг ашиглах, ном зүйн мэдээлэл авахад уншигчдад туслалцаа үзүүлж, номын сангийн сан хөмрөгийг уншигчдад бүрэн ашиглуулах, ном унших,ном зүйн мэдээлэл авах таатай орчинг бүрдүүлэх,
2.4   Уншигчдад ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг ашиглах арга барил эзэмшүүлэх,тэднийг ном зүйн мэдээлэлтэй болгох /мэдээлэл эрж хайх, захиалах, хүлээн авах, ашиглах г.м/-д туслалцаа үзүүлэх,
2.5   Уншигчдын дунд каталог,түүнийг ашиглах арга,ном зүйн үндсийг өргөн сурталчилахын хамт номын сангийн үйл ажиллагааг танилцуулах, номын сан, мэдээлэл, ном зүйн талаар элсэгчдэд сургалт явуулах,
2.6   Хуучирсан ном хэвлэлийг сэлбэн засах, хувилан олшруулах, нөхөн бүрдүүлж авах ажлыг тогтмол чанартай хийх,
2.7   Номын нэгдсэн бүртгэл болон нэг бүрчилсэн бүртгэл бусад холбогдох бүртгэлийг зохих журмын дагуу тогтмол хөтлөх,
2.8   Номын сан, ном зүйн үйл ажиллагааг өргөн сурталчлан зохион байгуулж төрөл бүрийн ном зүйн бүртгэл, гарын авлага гаргах ба улсын хэмжээний номын сан, ном зүйн ажилд идэвхтэй оролцох,
2.9   Номын сан, ном зүйн мэдээллийг автоматжуулан лавлагаа мэдээллийн сүлжээг бий болгон үйл ажиллагаандаа орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх,
2.10 Номын сан нь сурах бичиг,сургалтын материалын хангамжид судалгаа хийж тэдгээрийг шинээр хэвлүүлэх, олшруулах ажлыг холбогдох салбар, тэнхмүүдтэй хамтран зохион байгуулах,
2.11 Номын сангийн материаллаг баазыг бэхжүүлэх, номын фонд, сан хөмрөгийг байнга баяжуулж байх, үйлчилгээг боловсронгуй болгох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах,
2.12 Гадаадын болон өөрийн орны номын сангуудтай хамтран ажиллах,ажлын арга барил туршлага солилцох,уулзалт семинар, курс зохион байгуулах, оролцох,
2.13 Уншигчдын мэдлэгийг гүнзгийрүүлэх талаар анхаарч шинэ номын болон сэдэвчилсэн номын мэлээллийг тогтмол гаргах.
2.14 Сар бүрийн сүүлийн 7 хоногийн Лхагва гаригийн 14.00-18.00 цагт номын фонд,уншлагын танхимд их цэвэрлэгээг тогтмол хийж хэвших.
2.15 Номын сан хөмрөгийн тооллогыг зохих журмын дагуу явуулж, дүнг гаргаж тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх,
2.16 Номын сангийн номыг гэрээр ном олгохдоо номын тоо ширхэг, эрэлт хэрэгцээг харгалзан 1-2 нэр төрлийн ном хэвлэлийг 1 удаа доорхи хугацаагаар олгоно. Үүнд:

д/д
Уншигч
15-аас дээш хувьтай
10-15 хувьтай
5-10 хувьтай
5-аас доош хувьтай
1
Багш нар
1 сар
14 хоног
7 хоног
1 хоног
2
Магистрант
7 хоног
3 хоног
2 хоног
Заалаар
3
Оюутан
7 хоног
3 хоног
2 хоног
Заалаар
4
Лицейн сурагчид
7 хоног
3 хоног
2 хоног
Заалаар
5
Бусад
Заалаар
Заалаар
Заалаар
Заалаар
-       Эчнээ болон магистрт суралцагсдад ном олгохдоо иргэний үнэмлэх, биеийн байцаалтыг авч үйлчилнэ.
2.17 Номын санд байгаа хичээлийн үнэтэй материал, ганц хувьтай болон 5 хүртэлх хувьтай ном лавлах, толь бичиг, тогтмол хэвлэлээр зөвхөн уншлагын танхимаар үйлчилнэ,
2.18 Ажлын цагийн хугацаанд ашигласан ном сурах бичиг төлбөргүй. Номыг хугацаа хэтрүүлэн ашигласан тохиолдолд хоног тутамд ном тус бүрд 200 төгрөгний торгууль оногдуулна.
Гурав. Бүтэц, зохион байгуулалт
3.1   Номын сангийн бүтэц, зохион байгуулалт орон тоог БСШУЯ-аас тогтоосон жишгийн дагуу МУИС-ийн Удирдах зөвлөл батална.
3.2   Номын сан нь уншлага, үйлчилгээний ажлыг дор дурьдсан байдлаар зохион байгуулна. Үүнд:
  1. Уншлагын танхимаар үйлчлэх:
  2. Гэрээр ном олгох:
  3. Тогтмол хэвлэлээр үйлчлэх:
  4. Ном солилцоогоор үйлчлэх:
  5. Лавлагаа, ном зүйн мэдээллээр хангах:
-       Мэдээлэл сурталчилгааны ажлыг төрөл бүрийн хэлбэрээр уншигчдын дунд зохион байгуулах:
3.3   МУИС-ийн ОС-ийн захиргаа нь номын санг ном хэвлэлийн бүтээгдэхүүн, мэдээллээр байнга баяжуулах хөрөнгийн эх үүсвэр, номын сангийн үйлчилгээнд шаардагдах зориулалтын техник, тоног төхөөрөмж, байраар хангана.
3.4   Номын сангийн үйл ажиллагааг сургуулийн сургалт хүмүүжил, эрдэм шинжилгээний ажилтай холбох зорилгоор номын сангийн дэргэд номын сангийн зөвлөлийг байгуулан ажиллана.
3.5   Номын сан нь ажлынхаа бичмэл тайланг тогтоосон журмын дагуу бичиж сар бүр Сургалтын албаны даргад гаргаж өгч байна.
Дөрөв. Номын сангийн ажилтан
4.1   Номын сангийн ажилтанууд  нь сургуультай хөдөлмөрийн гэрээтэй ажиллах ба МУ-ын хөдөлмөрийн тухай хууль, МУ-ын Соёлын тухай хууль  болон бусад холбогдох хууль тогтоомж, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдөнө.
4.2   Номын сангийн эрхлэгчийг сургуулийн захирлын тушаалаар томилох ба чөлөөлнө.
4.3   Номын сангийн эрхлэгч нь   магистраас доошгүй  боловсролын зэрэгтэй туршлагатай мэргэшсэн хүн  байна.
4.4   Номын сангийн эрхлэгч нь номын сангийн үйл ажиллагаа, фондын баяжилт, боловсон хүчин, мэдээллийн үйлчилгээтэй  холбоотой зохион байгуулалтын бүх асуудлыг хариуцна.
4.5   Номын сангийн ажилтанууд нь тухайн салбараар мэргэшсэн бакалавраас доошгүй зэрэгтэй хүн байна. 
4.6   Номын сангийн ажилтанууд нь дараах эрх эдэлнэ.
-       Сургуулийн болон номын сангийн үйл ажиллагааны талаар үнэлэлт дүгнэлт өгөх, холбогдох удирдлагад санал хүсэлт тавих,
-       Төрөл бүрийн хэлбэрээр мэргэжлээ дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа авах,
-       Номын сангийн дүрэм зөрчсөн уншигчдад зохих хариуцлага хүлээлгэх /номын сангаар үйлчлэх эрхийг түр хасах, хохирлыг нөхөн төлүүлэх г.м/,
4.7   Номын сангийн ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан үүргээс гадна дараахи үүрэг хүлээнэ.
-       МУИС-ийн ОС-ийн дүрэм журам, номын сангийн дүрмийг биелүүлэх,
-       Удирдлагаас даалгасан үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлэх,
-       Оюутныг төлөвшүүлэхэд үлгэрлэн ажиллаж,нийгэм соёл,олон нийтийн ажилд идэвхтэй оролцох,
-       Үйлчлүүлэгчидтэй хөнгөн шуурхай , соёлч боловсон харьцах.
4.8   Номын сангийн ажилтны ажлын үр дүнг оюутны санал, багш, ажилтан ажиллагсад, удирдлагын санал дүгнэлтийг үндэслэн үнэлэх ба захирлын тушаалаар баталсан журмын дагуу 3 жил тутамд аттестатчилна.
Тав. Уншигчдын эрх, үүрэг
5.1   Уншигчид /МУИС-ийн ОС-ийн багш, ажилчид, магистрант, оюутан суралцагчид/ нь номын сангаар үйлчлүүлэх эрхтэй. 
5.2   Уншигч нь номын санд карт нээлгэж номын сангийн дүрмийн дагуу үйлчлүүлнэ. Номын санд карт нээлгэхдээ:
  1. Иргэний үнэмлэх
  2. Цээж зураг-2%
  3. Бүртгэлийн хураамж- 1000 төлнө.
5.3   Уншигч нь номын сангийн ажил үйлчилгээ, сан хөмрөгийн бүтцийн талаар өөрийн санал хүсэлтийг илэрхийлэх,үйл ажиллагаатай холбоотой санал,гомдлоо сургуулийн удирдлага, Захиргааны зөвлөлд тухай бүр мэдэгдэж хариуг авах,
5.4   Уншигч нь номын сангийн ном хэвлэл,бусад материалыг гамтай хэрэглэж, заасан хугацаанд эргүүлэн өгөх үүрэгтэй ба хугацаанд нь өгөөгүй тохиолдолд тогтоосон журмын дагуу торгууль хүлээнэ.
5.5   Уншигч нь номын сангаас авсан ном хэвлэлийн бүтээгдэхүүний хуудас бүрэн бүтэн байгаа эсэхийг шалган авч,буцааж өгөхдөө шалгуулж хүлээлгэн өгөх үүрэгтэй.
5.6   Хэрэглэсэн номын хадгалалт хамгаалалтыг уншигч өөрөө хариуцах ба ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг алдаж үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд тухайн номын үнийг 3 нугалж төлөх ба номын санг хохиролгүй болгоно .
5.7   Уншигч нь номын сангийн эд хөрөнгөтэй зүй бусаар харьцаж эвдэж гэмтээсэн тохиолдолд эд хөрөнгийн хариуцлага хүлээж номын санг хохиролгүй болгоно.
5.8   Багш ажилтан, оюутан хэн боловч хичээлийн жилийн эцэст болон чөлөө авах, шилжих тохиолдолд сургуулийн захиргаанаас тойрох хуудас авч номын санд өөрийн биеэр ирж мэдэгдэн тооцоо дуусгах үүрэг хүлээнэ.
5.9   Уншигчдад номын санд байгаа олон хувьтай сурах бичгийг хичээлийн жилийн турш хэрэглүүлж болох ба уншигч нь номын сангийн жил,улирлын тооллогоор тооцоо дуусгалгүй ном авч яван номын сангийн тооллого тооцоонд хүндрэл учруулсан бол тухайн уншигчийн авсан номыг буцаан авч дараагийн хичээлийн жилд ном хэвлэлээр үйлчлэх эрхийг хасах ба шаардлагатай гэж үзвэл мөнгөн торгууль ногдуулна.
5.10 Ном зохиол, хэвлэлийн хуудсан дээр ямар нэгэн тэмдэг тавих, нугалж урж таслах,зурах, зураг схемийг хортой цаасаар зурж авахыг хориглоно.
5.11 Уншигчаас каталогийн хуудсыг сугалж авах, байрыг нь солих,өөрчлөлт хийхийг хориглоно.
5.12 Электрон каталогт орсон номын бар кодыг урж тасдаж гэмтээсэн нөхцөлд 2000 төгрөгийн торгууль төлнө.

Зургаа. Номын сангийн эд хөрөнгө
-       Номын сан нь “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага” ( MNS 5742:2007)-д заасан зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж бусад эд материал, ном, хэвлэмэл ба хэвлэмэл бус материал зэрэг эд хөрөнгөтэй байна. Үүнд:
  1. Уншлагын танхимууд
  2. Ном хэвлэлийг хадгалах фондын өрөөнүүд
  3. Номын сангийн эрхлэгч, номын санч нарын ажлын өрөөнүүд
  4. Уншигчийн зориулалтын ширээ сандал
  5. Номын санчийн ажлын ширээ сандал
  6. Номын сангийн программ хангамж бүхий сервер компьютер
  7. Интернетийн холболт бүхий уншигчдад зориулсан хайлтын компьютер
  8. Принтер, хувилан олшруулагч, скайннер
  9. Номын тавиур, каталогийн шүүгээ, үзэсгэлэнгийн хорго

No comments:

Post a Comment